Skip to content

DaZed сэтгүүлд өгсөн ярилцлага

by on 8 сар 31, 2015

jbwcTwKDfsRqA6

Sohyun

-Зуны улирал  ингээд дуусаж байна. Ямар нэгэн аялал зугаалга хийсэн үү?

SH:4minute-ийн CRAZY цомгийн ажлыг дуусгачихаад Jiyoon Gayoon эгчтэй хамт би Thai-д байдаг Krabi гэх арал руу явсан.Бид нар үнэхээр усны спортонд дуртай болсон, бид нар эрүүл агаарт хөгжилдөж үнэхээр хамтдаа сайхан байсан.

4minute’s Video гээд одоо та бүгдийн шоу гарч байгаа билээ. Үзээд ажиглаад байхнээ Sohyun гэрийн ажлыг их хийх юм аа. Өдөр болгон гэрээ цэвэрлээд л, чамайг бүр HouseBody гээд нэрлэчихмээр харагдаж байна лээ шүү (инээв)

SH:тийм шүү.Намайг бүүр жоохон байхад би ТV үзээд л сууж байдаг ээж харин байнга гэрээ цэвэрлэдэг байсан.Миний өрөө цэвэрлээгүй ч юм уу нэг тийм байхад ээж орж ирээд л гахайн орон шиг юманд сууж байх юм гээд их загнадаг байсан.(энэ миний амьдрал шиг санагдаад байх юм хха ) Тэгээд өрөө маань бохир байхыг харахаар л би яг гахай шиг санагддаг болсон.(инээв) Хүрээлэн буй орчин тойрон хүүхдийг өсөж торниход нь их нөлөөлдөг байх.

Бидэнд хэлээч чиний амьдралдаа  олж авсан хамгийн үнэтэй зүйл  юу вэ?

SH:Ер нь бол би бүх л зүйлийг ээжээсээ сурч авсан.Coffee-ны powder хөргөгчний муухай үнэрийг дардаг гээд л. Ээжийн минь зааж хэлж ярьсан зүйлсийг бүгдийг нь амьдралд хэрэгжүүлээд явж байна даа .

Аль хэдийнээ Sohyun 22 хүрчээ.Олон жилийг од болж өнгөрөөлөө.Чи хамтлагийнхаа хамгийн бага нь. Хамтлагийнхаа үйл ажиллагааны үеэр өхөөрдөм бас залуу байж чаддаг.  чанга хатуу дүр чамд өгвөл энэ гэрийн даалгавар чамд ямар санагдах вэ?

SH : Хэрвээ би cute гэж харагдахгүй бол энэ нь намайг үнэхээр ядаргаанд оруулдаг байсан юм.Намайг дебут хийж байхад би жоохон байсан. Тэр үед хүмүүсийн хүссэнээр cute харагддахыг хичээдэг бйасан юм. Хүмүүс надаас бүр илүү их aegyo өхөөрдөм царайны хувирал гээд энэ нь надад хийхэд маш хэцүү санагддаг. Гэсэн ч яалтачгүй энэ үнэхээр хүмүүсийн надаас хүсэх л өнгө төрх шүү дээ би хамтлагынхаа бага нь болохоор. Crazy-ийн үйл ажиллагааны үеэр би үнэхээр хичээж чармайж ажилласан.

4minute дебут хийгээд 6 жил болсон байна.Sohyun-ны хувд хамгийн өөрчлөгдсөн зүйл гэвэл?

SH:Би илүү гэгээлэг болсон.Би өөрийнхөө тухай бодохдоо их цаг царцуулсан. Би үргэлж л бусад хүмүүс намайг юу гэж боддог бол тэд намайг анх хараад юу гэж бддог бол гээд их юм боддог. Тиймээс ч би үерхэж байгаагүй.Хамтлагийнхаа эгч нартай хамт цомгийнхоо үйл ажиллагааг хийгээд, аливаа нэгэн юмыг сурч авдаг. Тэгээд энэ чинь миний амьдрал би ганц л амьдрана шүү дээ гэж бодож хоцордог доо.

4minute-ийг хойшлуулаад, Чиний хувийн зорилго чинь юу вэ?

SH: Эхлээд би жүжигчнээр ажилламаар байна.Тиймээс миний зорилго жүжиглэх болоод байна шүү дээ.Гэхдээ үзэгчид одуудыг жүжиглээд эхлэхээр их дургүй хүлээж авдаг. Тиймээс их болгоомжлож байгаа.Өдөр ирэх юусам аливааг сурч мэдэж бага багаар өөрийн болгож байна. Гэхдээ одоо бол 4minute миний чухал зүйл минь.

Gayoon

Heo gayoon загварын тал дээр их сонирхолтой юм шиг байгаа. Саяхан гэхэд л STYLE LOG-ыг хөтлөж загварын чиг хандлагийг тодорхойлсон.Энэ талаар ямархуу бодолтой байна?Үргэлж л хөөрхөн харагдаад байдаг шүү дээ.

GY:Би ажилдаа яаж хувцаслах, онгоцны буудал дээр яаж хувцаслах тал дээр их анхаарал хандуулдаг болсон. Гэхдээ энэ нээх тийм дарамт шахалт үзүүлэхгүй байгаа. Гэсэн ч би ямар ч үед хөөрхөн харагддаггүй шүү дээ. (инээв) Ямар ч цагийн хуваарьгүй тохиолдолд би тэгж байнга загварлаг хувцаслаад байдаггүй ээ. Би өөртөө тухтайгаар эвтэйхнээр хувцаслаад гардаг. Би тухайн үеийнхээ байдлаас шалтгаалан хувцасладаг. Жишээлбэл CRAZY-ийн үеэр миний үс бөөгнөрч овооорсон байсан тэгээд би маш өргөн өмд өмссөн. Иймэрхүү төрлийн хувцаслалт  эрэгтэй хүмүүст бол тийм ч их таалагддаггүй шүү дээ гэсэн  ч би одоо болтол өмссөөр байна.

Crazy-ийн үеэр хувцаслалтыг чи гардан авч ажилласан. Тэгэхэд шинэ төрлийн загвар гаргаж ирье гэж оролдож үзэв үү?

GY:Өөр өөр газраас ирсэн загвар зохион бүтээгч нартай төрөл бүрийн хувцаслалтыг хамтарч хийх үнэхээр таалагдсан. Би бүр хамаг ур чадвар гаргах юм хиймээр байна. Гэхдээ би одоогоор яг загвар зохион бүтээгч нүдээр бол харах болоогүй байгаа шүү дээ. Сүүлд ажилласан 4minute-ын бренд одоо Солонгос улсад өргөн дэлгэрч алдартай болж байгаа.Хүмүүс миний хийсэн ажлыг ингэж үнэлэх сайхан байна. Намайг ингэж үнэлснээр би өөр өөр улсын загвар зохион бүтээгч нартай хамтарч гайхалтай ажил эхлүүлэх боломж олдоод байгаа юм шүү дээ.

Гэрэл зурагчин эсвэл стилист 2ын аль нь илүү таалагддаг вэ?

GY :Энэ сонгоход үнэхээр хэцүү юм.Би бүр жоохон байхаасаа төрөл бүрийн зүйлийг туршиж үзэх сонирхолтой байсан. Би үргэлж л гэрэл зурагчин стилист  нартай зураг авалтын үеэр хамтран ажилладаг, Тэгээд тэднээс маш олон зүйлийг сурч авдаг сая л гэхэд 4minute-ын хавтас зураг дээр ажиллаж байхад тэд үнэхээр надад том тус хүргэсэн.

Сүүлийн үед чамайг юу хамгийн сонирхлыг чинь татаж байна? Загвараас өөр.

GY :Аялал. Сүүлийн үед би хаашаа ч хамаагүй явмаар санагдах болсон.

Аялалын тухайй ярьсных, энэ зуны улиралд ийшээ тийшээ очиж аяласан олон зургаа өөрийн SNS дээрээ байршуулахдаа “дэглэм алдагдуулсан зургууд” гэсэн байсан

GY :ХАХА. Ихэнх хүмүүс намайг хараад дэглэм барьдаг нөхөр байна даа гэхээр. Одооноос би дэглэм заавал барих шаардлагагүй болсон.

4minute аль хэдийнээ дебут хийгээд 6н жил болсон байна. Зургаан жил болсон нас тогтсон IDOL хамтлаг болоход  дарамттай санагдаж байна уу?

GY :Цаг хугацаа өнгөрөөд  л гэхдээ энэ нь дарамттай гэсэн үг биш. Одооноос л бид хөгжмийн төрөл загвар хувцаслалтаа илүү тодорхойлж өөрсдийн болгож байна. Баярламаар зүйл нь бид өөрсддөө зохих өнгө төрхийг мэдэж авсан. Бид дараа нь юу үзүүлэх вэ гэдгээ бодоход дебут хийсэн үеэ эргэн нэг санадаг. Бид цаашид илүү их нэгнийгаа мэдэж хамтран ажиллах болно

Jiyoon

Чамайг Thai-ын алдартай жүжигчинд дуу бичиж өгсөн гэж бид сонссон. Иргээд харахад 2yoon хамтлагын үйл ажиллагааны  үеэр Jenyer гэх дууг найруулан өөрөө үгийг зохиосон шүү дээ

JY:Би хичээнгүйлэн ажилласаар байгаа Thai найздаа бичиж өгсөн дуу маань сайн болсон юм болов уу гэж. Хэрвээ надад дуу зохиогч болох шунал их байсан бол би сайн дуу бичиж чадах байсан байх. Би сүүлийн үед  реп хэсгээ бичдэг болсон учир нь би хип хид төрөлд дуртай, гэсэн ч Би хараахан нэг бүтэн дуу гаргаагүй байна (инээв)

2Yoon-ны үеэр ард нь нууц нэр ашигласан шалтгаан нь юу вэ?

JY :Би илүү их хувьсан өөрчлөгдөөсөй гэж хүссэн. Миний найруулсан дуунд давуу тал ч байгаа сул тал ч байгаа. Би зүгээр хүмүүс энэ дууг bias-гүйгээр сонсоосой гэж хүссэн.

Чи байнга дуу зохиодог уу?

JY :Би өдөр бүр зохиодог. Тэр өдрийн сэтгэлийн байдлаас болж янз бүрийн л дуу үүсдэг. Сүүлийн үед дуу бичих нь заншил болчоод л байна.

Бусад гишүүдээ бодвол чи нээх их хувийн үйл ажиллагаа хийгээд байдаггүй харагдах юм. ямар нэгэн юм хийж үзэхийг хүсэж байна уу?

JY :Би соло хиймээр байна. Одоогоор надад бодсон ийсэн юм алга байгаа ч шунал минь хөдөлвөл тайзан дээр өөрийнхөө өнгө төрх дуугаа бусдад хүргэмээр байна.

Хөгжмийн нэвтрүүлгүүдээр 4minute-г харахад шинэ үе гэхээсээ илүү ахмад уран бүтээлчид болсон байна. Энэ талаар?

JY :“Аа би ч хөгширч байгаа юм байна даа” гэсэн бодол төрж байгаа.

4minute 6н жил боллоо үр дүнгээ нэг үгээр илэрхийлвэл?

 

Jihyun

4minute’ s video нэвтрүүлэг дээрээ та хэд дебут хийсэн үеэ дурсаж байсан. Чи хэлэхдээ “Аа уйлахнээ, тэр үеүд үнэхээр сайхан байсан шүү” гэсэн. Тэр үеэс одоог хүртэлх  Jihyun хэр өөрчлөгдсөн бэ?
JH:Гаднаасаа өөрсчлөгдсөн гэхээсээ илүү дотроо бодол санааны хувьд илүү их өөрчлөгдсөн юм шиг байгаа юм.Өмнө нь би “Би юуг ч хийж чадна” гэж их боддог байлаа. Сүүлийн үед юу надад илүү их хэрэгтэй вэ гэж бодох болсон. Хүмүүс хэрхэн бусад хүмүүсийг таамаглаж хүлээн авдаг талаар би ихийг олж мэдсэн шүү.

SNS дээрээ 11 жилийн өмнөх “Хадури” гэж оруулсан.(инээв)

JH:Би дунд сургуулийнхаа найзтайгаа 11н настайдаа уулзаж байсан. Бид нэгнийгаа хараад маш мэддэг болоод маш удсан хэдий ч үнэхээр баяртай байсан. Тэр зургийг над руу тэр найз маань явуулсан юм. Би хуучныгаа дурсан санахыг маш их хүссэн тэгээд л тэр зургийг хийсэн юм.

Чиний сонирхлыг юу хамгийн их татаж байна?

JH:Миний сонирхлыг татаж байгаа маш олон зүйл байна. Яг сүүлийн үед бол ballet Хятад хэл сурах үнэхээр зугаатай санагдах болсон. Гоо зүйн төрөлд суралцах бодолтой байна

Сүүлийн үед очиж үзсэн улсуудаас хамгийн сэтгэлд үлдсэн улс чинь юу вэ?

JH:Хятад. Би өмнө нь Хятад улсын талаар тийм ч ихийг мэддэггүй байлаа. Тэгээд очоод ирсэн чинь үнэхээр том бас их гайхалтай улс байсан шүү.

Маш олон л эмэгтэй хамтлаг гарч ирж байна. Гэсэн ч 4minute  хүчтэй хэвээрээ хийсэн эргэн ирэлт болгон нь сайн болдог. Үүний нууц нь юу вэ?

JH:Энэ бол багын ажиллагаа болон шинэ санаанууд. Хэрвээ бид багын ажиллагаагүй байсан бол ингэж удаан хамтдаа үйл ажиллагаагаа явуулахгүй шүү дээ. Бидний шинэ өнгө төрх бусад хамтлагаас арай л өөр байх.

Одоо ингээд л намар боллоо. Энэ жилдээ багтаагаад чиний хийх зорилго чинь юу вэ?

JH:Яг тийм гэх тодорхой зүйл алга. Гэхдээ болгоомжтойгоор ирээдүйдээ бэлдэнэ дээ.

Hyuna

4minute-ын дараа чи сологоо хийж байна. RED-ын үеэр хүчтэй секси Hyuna байсан шүү дээ. Энэ албумдаа юуг илүү их анхаарч авч үзсэн вэ?

HY:Энэ Red-ээс олон талаараа өөр тийм болохоор намайг их догдлуулж байна. Үргэлж л дуун дээрээ шилдэгийг нь үзүүлэхийг зорьж байгаа. Дуугаа төгс төгөлдөр үзүүлэхийг хүсэж байна.

Hyuna үргэлж л зоригтой байдаг. Эмэгтэй дуучдад өнөдөр өсгийт өмсөөд сармагчингын бүжиг хийх үнэхээр хэцүү. Үзүүлбэрүүдээ үзүүлж байхад айдас төрдөг үү?

HY:Яг ч айж байгаагүй. Гэхдээ цомог гарах үеэр үнэхээр дарамттай санагддаг. 2014 онд RED-н үйл ажиллагааны үеэр ганцаараа хамгийн анх удаа та бүхэнтэй уулзаж байсан.  Тэгэхэд маш удаан бэлдэж ямар нэгэн шинэ зүйлийг гаргаж ирэхийн тулд хичээнгүйлэн ажилласан гэсэн шүү дээ. Би үргэлж энэ талаар боддог, гэхдээ энэ бүх ганцаарчилсан үйл ажиллагаанууд хувиа бодсон юм шиг надад санагддаг. Манай гишүүд надаас илүү сайн. Бидний үйл ажиллагааны үеэр бид маш их цагийг хамтдаа өнгөрөөдөг.

Яг одоо чиний comeback болно юу нь хамгийн  ярьшигтай санагдаж байна вэ?

HY:Ярьшигтай гэхээс илүү санаа зовоодог гэвэл илүү дөхөх байх. Надад итгэж ажилласан хүмүүсийн төлөө бүх чадлаараа ажиллаж байгаа. Хэрвээ миний нэг хүсэл биелэх болно гэвэл би хэнийг ч өвтгөхгүй бүгд аз жаргалтай үйл ажиллагаагаа дуусгамаар байна.

4minute’s video одоо гарч байгаа.Чи бодсон зүйлээ шууд л камерын өмнө хэлж чадах уу?

HY:Өөрийнхөө дотроо бодсон зүйлээ шууд хэлнэ гэдэг хэцүү. Гэхдээ би гишүүдтэйгээ байхдаа юуг ч нууж хаалгүйгээр ярьдаг.

Чи хир их өөийнхөө хувийн зорилгыг боддог вэ?

HY:Яг зорилго гэвэл ч хариулт өгч чадахгүй нь. Гэхдээ би өдөр бүрийг эрч хүчтэйгээр өнгөрөөж өчигдөрөөсөө илүү өнөөдрийг завгүй өнгөрөөхийг хүсдэг

Advertisements
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: