Skip to content

[Oneshot]Дурсамж

by on 8 сар 20, 2015

tumblr_ntbzypWNNq1t2mtboo1_500

-Ээе! Аль хэдийнээ зун цаг дуусах дөхүү юу даа. 24 цагийг 48н цаг шиг л өнгөрөөх шиг муухай юм алга даа..

-Бүр сүүл рүүгээ ганцаараа ярьдаг болоо юу даа? Гэж Hyuna-г  дооглонгуй инээж хана налан Junhyung ширтэн зогсоно.

-Бас болоогүй ус авчирсан юм уу даа гэх нь яг л Junhyung-ны хоолойг программаар эмэгтэй болгочихсон юм шиг л сонсогдоно. Тэр хоёрын хоолой энэ дэлхий дээрх хамгийн төстөй хоолой байх эр юм гэсэндээ Junhyung-ных арай л бүдүүн.

-Мэдээж юу гэж муу эмэгтэйд ус авчрах билээ дээ гээд барьж явсан усаа өөрөө амандаа хийн хэд хэд залгилалаа. Ус ууж байхдаа нүдээ аньчихсан байсан болохоор  Hyuna яг урд нь ирчихсэн байсныг анзаарсангүй. Hyuna түүний усыг булааж аван том том залгихдаа түүн рүү ширтсээр л  Junhyung ч нэг секунд ч алгасалгүй түүн рүү ширтэнэ. Энэ хоёрыг харсан хэн ч  тохирсон хариулт хэлж чадахгүй тэд хэдэн жилийн өмнөөс л яг ийм харьцаатай болчихсон .. яагаад гэдгээ тэд нэгэн рүүгээ ширтэж байхдаа хоёул санасан нь гарцаагүй.

Тэр хоёрын хооронд үнэхээр том орон зай байсан аль аль нь тэр харилцаагаа үгүй болгохыг хүсээгүй. Зүгээр шуурга дайраад өнгөрсөн гэж ч хэлж болохоор.Шинэхэн залуухан гал халуун хайрандаа шатаж явсан тэд муудалцахдаа үнэхээр ширүүн хоёул нэг эхээс гарсан аятай гэмээр ааш нь гэж хувилаад тавьчихсан юм шиг . Хэн хэн нь бардам хүнд бууж өгдөггүйгээсээ болоод тэдний дунд хана үүсэж нэг нь далайн голд байгаа бол нөгөө нь далайн эрэг дээр байгаа мэт л.

3 жилийн өмнө

Hyuna Dongwoon нарын төрсөн өдөр нэгэн зэрэг нэг газар болж байлаа. Cube ent хоорондоо дотно юм шиг харагддаггүй ч их дотно улс юм шүү. Ажил хэргийн тал дээр ч тэр нэг нэгийгаа дэмжиж үргэлж зоригжуулдаг байлаа.

Junhyung тэр өдөрт зориулж хайртдаа хээнцэр  өндөр өсгийт бэлдчихсэн байв. Hyuna-г тэр өсгийт өмсөөд явж байхыг нь харах их дуртай. Өөртөй итгэлтэй зоригтой  дур булаам тэр охинд зүрхээ тэр чигтээ өгчихсөн байлаа. Түүнийгээ инээж баясгалантай байгааг харах бүрт зүрх нь бараг л гараад ирчих шахна.

-Хадагтай та ийм хөөрхөн байж яаж болдог юм ? Junhyung хайртынхаа гараас атган

-Яг төвд нь байгаад байвал хүн болгон чам руу минь нүд унагах нь байна. Нааш ир өгөх юм байна гэсээр хөтлөн явна

-Хөөөх энэ юу вэ? гэсээр бэлдсэн бэлгийг нь харангаа Hyuna өхөөрдөм инээмсэглэнэ. Junhyung –ны бэлэг түүнд таалагдаж байгаа нь царайнаас нь харахад л мэдэгдэнэ.

Junhyung яг л нэг тийм чимээгүй, дуугүй юм шиг хирнээ хөгжилтөй зүйлс их ярьдаг заримдаа уурлаад дуугаа хураачихдаг тэр байдал нь Hyuna-г галзууруулдаг. Бараг тэр байдлыг нь харахын тулд Hyuna албаар бусад хүмүүстэй хамт явж дургүйг нь хүргэнэ өөрт нь ямар их хайртайг мэдсээр байж шүү дээ.

-Төрсөн өдрийн мэнд хүргье хөөрхөн охин минь гэсээр тэндээс Hyuna-ийн ахлах сургуулийн найз ирж явлаа

-Хөөх баярлалаа чамайг ирэхгүй нь л гэж бодлоо

-Ганцхан чиний төрсөн өдөрт байсан бол юу гэж ирэх вээ дээ Dongwoon хаана байна гэж чанга чанга инээлээ. Hyuna тоглоом гэдгийг нь ойлгон даган инээнэ.

-Өнөөдөр нээрээ бид хоёр үерхлээ олон нийтэд ил болгоно хэвлэлд гэсэн үг. Энэ том мэдээг сэтгүүлч сайн найздаа бэлэг болгоод хэлж байна. Одоо шууд нийтлэлээ бич гэсээр Hyuna Junhyung –ны гарыг атган нөгөө л өхөөрдөм инээмсэглэлээ гаргана.

-Өө тийм гэж үү? Юу гэж ийм гоё өдөр ажил ярьж болдог юм би чадахгүй гэх нь үнэхээр л энэ эмэгтэй Hyuna –ийн хамгийн сайн найз гэмээр

Үерхлээ зарлаад хэд хонож байлаа. Нөгөө л нэг маргаан юунаас болсон нь бүү мэд зүгээр л аль аль нь стресстэй байсан болохоор нэг нэгэндээ уурласан хэрэг. Маргаан бүр сүүл рүүгээ хурцдаж дуу дуугаа авалцаад ирэх нь тэр “Чи ийм л хүүхэн.” Гэж хорсолтойгоор Junhyung хашгираад хаалга тас хаан өрөөнөөс гарна. Hyuna зүгээр л уйлж сууна. Нүд нь аймшигтай хавдсан байхыг хараад Yong Junhyung чи муу надад хавдар буулгадаг эм авч ирэхгүй бол хохь чинь шүү гээд түүн рүү мессэж биччихлээ. Тэд дандаа л нэг иймэрхүү сонин байдлаар эвлэрээд байдаг юм. Хайр ихэдхээрээ аймшигтай догшин болдог гэж үнэн байх. Хэдхэн минутын дараа хонх дуугарлаа Hyuna үглэсээр гадаа сууж байсан л юм байхдаа муу залуу түлхүүр байхгүй л байсан юм байхдаа гэсээр хаалгаа тайлтал урдаас нь Jaypark ороод ирэх нь тэр.

-Та энд юу хийж яваа юм ?

-Уул нь танайд ирж та хоёртой юм ярьдаг юм билүү гэж бодоод цахилгаан шатанд сууж явтал чамаас тун таагүй мессэж ирэхээр нь буцаад явдаг ч юм билүү гэж бодсон шүү гэсээр гартаа байгаа амттангаа харуулав.

-Өө дахиад л би андуурчихлаа та хоёрын дугаар дэндүү адилхан болохоор тэр сүүлийн хоёр орон чинь л зөрөөтөй билүү дээ гэж Hyuna юу ч болоогүй царайлан авчирсан амттангаас нь задлаад ширээн дээр тавьлаа.

-Дахиад л муудалцаа юу та хоёр наад хэрүүлээ больвол яасан юм бэ дээ?

-Залуу хүмүүсийн амьдрал угаасаа л ийм. Та юу ярих гэж байсан юм бэ дээ

-залуу хүмүүсийн амьдралыг сонсох гээд л

-Тийм ч сайхан биш байгаа биз

-Тийм л байна гээд бие биерүүгээ хараад мушилзав

-Ер нь дандаа би л түрүүлж мессэж бичиж залгаж байх юм. Бүх юмны буруу дандаа надаас болсон гэх юм аль алинд л адилхан байгаа байж ….

Энэ үед Junhyung гэртээ ороод ирчихсэн байв хэн ч анзаарсангүй

Ер нь дандаа би л түрүүлж мессэж бичиж залгаж байх юм. Бүх юмны буруу дандаа надаас болсон гэх юм аль алинд л адилхан байгаа байж би яах ёстой юм гэсээр хайрт нь цөхрөнгөө баран уйлж байх нь тэр

-Зүгээр дээ одоо чиний хажууд ах нь байна

Энэ хоолой чинь JAYбайх шив Junhyung түүнд үнэхээр дургүй учир нь түүний хайртын анхны хайр нь болохоор тэр. Хоёр алхам урагшилаад өрөө рүү өнгийн харвал тэр хоёр үнсэлцэж байх  нь тэр. Яг үнэндээ энэ үнсэлцэх биш үнсэлт байсан юм  Hyuna уйлаад нүдээ аньчихсан бйах хооронд Jay түүний уруулд уруулаараа хүрсэн төдий яг тэрхэн агшинг Yong Junhyung харчихсан хэрэг яг тэр үзэгдлийг зураг болгоод харвал хэн хэн нь дуртайдаа энэ үйлдлийг хийсэн гэмээр.

-Чи хэзээ ч миний хүлээсэн хүн болохгүй юм Junhyung багтарсандаа орилсоор жинхнээсээ иргэж ирэхгүй мэт хаалгаа саван гарлаа. Юу болоод өнгөрснийг Hyuna ойлгосонгүй JAY түүнийг үнссэнг ч ойлгосонгүй бүх юм гэнэтийн гэрлийн хурдаар болоод өнгөрөх нь тэр.

-Та одоо явсан нь дээр зүгээр л яваад өг гэж Hyuna цөхрөнгөө баран хэлэв. Дахиад л уйллаа буйдан дээрээ яг тэр байдалтай хир удаан уйлж суусныг бүү мэд. Хүн л болсон хойно өөрийн мэдэлгүй унтсан байв. Сэтгэлээ сэргээгээд Junhyung руу залгаад юу болсныг тайлбарлана даа гэж бодож байтал нөгөө сэтгүүлч найз нь залгаад

-Чи яг одоо зүгээр телевиз асаана уу интернэт орно уу ямартай  ч  хурдхан шиг гадаад ертөнцтөй холбогдоодох гээд тасалчихав. Hyuna гайхсаар утсаараа энгийн нэг оддын тухай мэдээлэлийг гаргадаг сайт руу оров. Үнэндээ тэр бараг DISPATCH –ыг ч мэдэхгүй байх тийм нэртэй гэдгийг хайнга хээгүйй болохоор тиймэрхүү сайт энээ тэрээг мэддэггүй зүгээр л утсан дээрээ арай хийн олж аваад хадгалчихдаг юм. Тэр хадгалсан сайт блогынхоо нэг рүү нь ортол жинхэнэ шок

“ YONG JUNHYUNG НАЙЗ ОХИНЫГОО ХУУРЧ БАЙНА” гэсэн томоос том нийтлэл газар авсан байх нь тэр. Гайхаад ортол өчигдөр шөнө 3 цагийн үед Junhyung нэгэн бүжигчин охины гэрээс гараад явсан байна. Тэр охин нь Hyuna –ийн ард бүжиглэдэг байжээ. Бас болоогүй өглөөний 8 цагийн үед нөгөө эмэгтэй нь өөрийн SNS дээрээ Junhyung бол миний найз залуу аль эртнээс л тийм байсан. CUBE ENTERTAINMENT өөрсөдөд нь хос хэрэгтэй гэж үзээд тэр хоёрыг үерхүүлсэн ба тийм явдал болгосон нь миний хайрд үнэхээр хэцүү байгаа харж байна уу сэрэхгүй унтаж байгааг нь гээд Junhyung –ны ямартай ч дээгүүрээ нүцгэн унтаж буй зургийг нь ил болгосон байлаа.

CUBE ENT.”Насанд хүрцгээсэн хүмүүс юу хийх нь тэдний хэрэг бид энд ямар ч холбоогүй мөн хүчээр тэднийг үерхүүлээгүй юу болсныг мэдэхгүй байна” гэсэн байлаа.

Юу болоод байгааг Hyuna ч мэдсэнгүй яг энэ үеэр менежер нь гэрт нь орж ирээд

-Чи чинь яагаад алга болчихвоо 4minute    өнөөдрөөс аялан тоглолттойг мартчихсан хэрэг үү өөрийн ухаантай бай. Аа бас нээрээ мэдэглэл хийх хэрэггүй гэж Junhyung хэлсэн бас та хоёрыг салсан гэж дуулсан одооноос хүчтэй бай бүх юм сайхан болно юмаа багла хурдан явцгаая

Шокноос шок “салсан гэнээ” инээдтэй ч амьтан болдоо. Яг энэ өдрөөс 3сарын дараа тэр Солонгост иргэн иржээ. Тоглолтоо хийгээд хажуугаар нь тухайн улсаар аялж яваад маш урт хугацааны цагийн хуваарь байлаа. Ингэтлээ ажиллаж үзээгүй болохоор юун Junhyung болсон ба хэргийг худлаа үнэн хальт хараад л ажлаасаа болоод мартаж орхисон байлаа.

Яг үнэн хэрэгтээ тэр өдөр Junhyung уурлаж гараад тасартлаа нэг газар уучихаж гэтэл  гай нь таарч нэг эмэгтэй ирээд түүний найз нь хэмээсээр гэрлүүгээ авч ороод элдвийн юм биччихсэн байлаа. Junhyung ухаан ороод ум хумгүй тэр гэрээс гарч яваад найз Doojoon-ындаа очиж хоносон байсан юм. Яг энэ бүхнээ тэр тайлбарлан дэс дараатай ярьж бүх юмыг баталсныхаа дараа Hyuna бид хоёр аль дээр салцгаасан гэхдээ энэ эмэгтэйтэй ямар ч холбоогүй гэж мэдэгдлээ дуусгасан юм.

Hyuna захиралтайгаа уулзчихаад компаниасаа гарч явахдаа Junhyung –той тааралдсан ч тэдний хэн нь ч нэгэнтэйгээ юу ч дуугараагүй юм. Тэр бүжигчин эмэгтэйтэй юм болоогүй гэх нотолгоо байхгүй дээрээс нь бүр аль дээр салсан гэж хэлсэн болоххоор бүр ч дургүй нь хүрээд юу ч дуугарахыг хүсээгүй. Харин Junhyung түүнийг Jaypark холбоогүй гэх нотолгоо байхгүй учир холбоогоо таслахаар шийдсэн. Нэг жилийн дараа гэхэд энэ хэргийг хэн ч санахгүй болоход тэд хоёул нэгнийхаа үнэнийг мэдсэн ч эргэж нийлэх бодол хоёуланд нь байхгүй ялангуяа Hyuna –д.

Аль 3н жилийн өмнөхөө зэрэг бодсон тэр хоёр нэгэн рүүгээ ширтсээр л байлаа.

-Чамайг харахад цээжинд минь эрвээхэй нисдэг хэвээрээ байна шүү гэж Hyuna ам нээлээ

-Надад ч гэсэн үгээр хэлж боломгүй мэдрэмж төрөх чинь. Чи ч их зантай хүүхэн шүү

-Харин тийм ээ. Гэхдээ чи ч гэсэн. Ядаж чи бид хоёрын нэг нь буулт хийж чаддаг байсан бол буцаж нийлэх байжээ

-Одоо оройтоогүй шүү дээ гэж найдлага төрүүлсэн харцаар Junhyung Hyuna руу ширтэнэ

-Үгүй ээ оройтсон 2 жилийн өмнө байсан бол бодож үзэх л байлаа гээд үсээ шидлэн хэн ч гар хүрж боломгүй биеэ найгалзуулан хэн ч ширтэж боломгүй үзэгслэнтэй царайндаа инээмсэглэл тодруулан явахад өсгий нь тон тон гэж дуугарна. Junhyung тэр гутлыг таньжээ… Hyuna –д бэлэглэсэн сүүлийнх нь бэлэг тэр билээ.

-Хайртай эмэгтэйдээ гутал бэлэглэж болдоггүйг биеэрээ амсах шивдээ Yong Junhyung өөрөө өөртөө шивнэсээр эсрэг зүгийг чиглэн алхлаа.

Advertisements
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: