Skip to content

4minute 2009-2015 он хүртэл

by on 1 сар 29, 2015

4minute_by_sellscarol-d5ny795

Заа ингээд удахгүй манай охид цоо шинэ дүр төрхтөйгөөр эргэн ирэх гэж байгаа билээ.

Тиймээс сонирхолтой байх болов уу гэж бодсоны үр дүнд охидынхоо дебут хийснээс хойш хэрхэн өөрчлөгдөж урлаг гэх гал тогоонд хэрхэн байж өдийг хүрсэн бэ? гэх зорилготойгоор энэхүү мэдээлэлээ хүргэж байнаа.

5р сарын 14нд Cube Entertainment өөрсдийн анхны эмэгтэй хамтлагаа гаргаж ирнэ хэмээн зарлаж хамтлагын гишүүнээр хамгийн анх Hyuna Jihyun нарыг танилцуулсан билээ. Үүний дараагаар клип гарахаас 2хон хоногийн өмнө үлдсэн гишүүдийг олонд дэлгэлээ. Ингээд 4minute гэх хамтлаг од болох гараагаа эхлүүлсэн юм. Анх 2009 оны 6р сарын 18нд  MNet Countdown –д дебут хйисэн юм. Анх гарч ирж байхдаа л сайн муу олон шуугиан дэгдээжээ. Учир нь энд солонгосын охидын алдартай хамтлагт(wonder girls ) байсан нэгэн гишүүн Kim Hyuna байсан болохоор тэр. Hot Issue дебут дуу нь тэднийг бараг анхны ялалтаа авах хэмжээнд нэрд гаргасан болов уу? Дебут дуу нь л гэхэд маш олон чартуудын эхний байрыг эзэлж байсан билээ. Гэхдээ тэд дараа 10р сард жинхэнэ тэсрэлт хийсэн эргэн ирэлтээ хйисэн юм. Энэ нь MUZIK юм. Тэд энэ дуугаараа анхын ялалтаа аваад зогсохгүй хоёр ч хөгжмийн нэвтрүүлгүүдээс шагнал авчээ.

Ингээд удсан ч үгүй For music цомогт багтсан “Won’t Give You (안줄래)” дуу нь радиогоор цацагдахад хэтэрхий sexual дууны үгтэй гэж үзэж байсан юм. Энэ үеэс л ер нь дебутын үеэс л тэднийг хэтэрхий секси дүр төрхтөй гэж ярьж байсан. Азийн хамтлагууд охидууд ер нь нэг тийм гэнэн хонгор өхөөрдөм дүр төрхтөй гэж хүн бүрийн толгойд буудаг. Тэр ч утгаараа Солонгосын бүх хамтлагууд бараг тийм дүр төрхтөй гэхдээ энэ байдлыг үгйү хйиж 4minute илүү эмэгтэйлэг секси халуухан дүр төрхийг үзүүлж гарч ирснээрээ дуулиан шуугианд байнга өртдөг байх.

2010 оны 5р сарын 5нд охид Японд дебутээ хийлээ. Muzik дуугаа Япон хэл дээр дуулсан явдал юм. Энэхүү дуу нь Oricon чартыг гарсан даруйдаа тэргүүлжээ. Ингээд л охид Taiwan, Philippines, Thailand, болон Hong Kong зэрэг орнуудад алдартай болж эхэлсэн байна.

За тэгээдHUH I my Me mine, Volume up, What’s your name?, Whatcha doin Today гээд хүчтэй хүчтэй хөгжилтөй секси байдлыг харуулсан олон гайхалтай цомог эргэн ирэлтүүд байсан билээ. Гэхдээ 4minute ер нь ганцхан 4minute ч биш Cube-ийн уран бүтээлчид гарч ирээд дор хаяж бүгд 6 жилийг ардаа үдсэн. Гэвч энэ бүх хугацаанд амны бай болчихоор том scandal-д орооцолдоогүй. Үнэхээр шүү !!харин Hyuna-д дургүй хүмүүс түүнийг хөөрхөн гэдгийг мөн гоё биетэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг хэдий ч дургүй байдаг юм . ХиХА

Хамгийн ахмад хэрнээ гаднаасаа макнаегаасаа дутахааргүй харагддаг ахлагчаасаа эхлүүлье.

Ji-hyun нь 1990 оны 1р сарын 9нд  Seoul хотноо төржээ.Тэр анх  NamHyori, NamGee, болон Nam-GeeGee (NamJiji) зэрэг нэрээр олны танил болох гараагаа эхлүүлсэн юм. Мөн Sangmyung их сургуулийг Баллетийн чиглэлд суралцаж төгсчээ.Ji-hyun  JYP Entertainment-ийн шалгаруулалтанд орсон боловч хасагджээ гэвч тэр Cube Entertainment-д орсон юм.  Ингээд тэрээр 2009 онд 4minute охидын хамтлагт оролцож дебутээ хийлээ. Гарсан даруйдаа л Jihyun олны анхааралд байсан гэдэг. Тэр нь үнэн тэр хамтлагаасаа хамгийн анхны дарамад тоголсон гишүүн нь болсон

2010 оны 10сарын 14нд Ji-hyun Late Night FM -д камео дүр бүтээж байсан бол үүний дараагаар яг тэр жилдээ It’s Okay, Daddy’s Girl кинонд  Shin Sun Hae, гэх оюутны дүрийг бүтээгээд амжсан. Lee Hyun- ны   “You Are the Best of My Life” клипэнд 2?11 оны 2р сарын 14нд мөн оролцсон юм.

Үүний дараагаар тэрээр   MBC-ийн 7 хоногийн драмаA Thousand Kisses-т  Jang Soo нэрээр жоохон хайр татам дүрийг бүтээжээ.

За ингээд 2жилийн өмнө гарсан нэгэн шоу болох The romantic Idol-д орж шуугиан дэгдээсэн билээ.

2013 оны 2р сарын 13ндLove and War 2-т тусгай дугаарт нь оролцон тоголсон юм . Түүний тоголсон дүр нь Seo Yeong юм.,

2013 оны 10р сард  Sungyeol -тай хамтарч Mobile drama-д мөн тоголоод амжсан. “Please Remember, Princess”.

Мөн саяхан KBS -ээр цацагдсан High School -д Jihyun тоглох ёстой байсан боловч маш завгүй хуваариас болоод амжаагүй гэдэг. УУл нь ямартай ч миний санахаар эхний 2 ангийн лав зураг авалтанд орчихсон байсан санагдана.

2014 оны 9сарын 17нд   web drama болох  “Love Cells” -д гол дүрийн сонирхол татам , Seo Rin-ны дүрийг бүтээсэн .Энэ кинонд жүжигчин Kim Woo Bin, Oh Kwang Rok, Kim Yoo Jung, Park Sun Hо нартай хамтран энэ кинонд тоголсон юм аа .

Ga-yoon 1990 оны 5р сарын 18нд Seoul хотноо төржээ. Тэрээр 2005 онд SM-ийн  trainee нараас 2 дугаар байранд орж байсан гэдэг. Мөн SM-д хэрвээ удаан бэлтгэгдэж байсан бол магадгүй одоо FX-ийн гишүүн байх байсаан гэж өөрөө ярьдаг. Гэхдээ SM-ийн бэлтгэлийг дийлэхгүй байсны улмаас өөрөө гарчээ. Gayoon  Dongduk  охидын ахлах сургуулыг төгсч улмаар Dongguk их сургуульд театрын ангид элсэн орсон.

2008 оны 11р сарын 4нд Ga Yoon Mario-ийн клип болох “I’m Yours” –т Seulong-тай хамтран тоголжээ. Ингэснээр хамтлагтаа элсэн оржээ,2010 оны 2р сарын 11нд The Woman Who Still Wants to Marry, киноны дууг Han Ye-ji –тэй хамтран дуулсан байна

Үүний дараа тухайн жилдээ 9р сарын 3нд нэгэн уран бүтээлчийн Sunny Side’s-т цомогт “Bad Guy Good Girl” дууг дуулсан байна.Үүний дараагаар 10сард нэгэн авардсаас татгалзаж бусад одуудад зайгаа тавин өгсөн юм.

MBC’ийн My Princess киноны дууг дуулжээ. Энэ дуу нь 2011 оны 1р сарын 5нд гарсан юм. Мөн SBS-ийн Lie To Me киноны дууг дуулан олны хүртээл болгожээ.Ингээд Gayoon анх удаагаа дэлгэцийн бүтээлд хөл тавилаа. “I’m a Flower Too” гэсэн кинонд cameo дүр бүтээсэн юм .Энэ киноны гол дүрд Gikwang тоголсон юм. Тэрээр нэгэн ахлах сургуулийн сурагчийн дүрийг бүтээж байжээ.

Үүний дараагаар 10р сарын 24нд for KBS-ийн Poseidon драмагийн I Think It Was a Dream гэх нэртэй дууг дуулсан байна. Үүний дараагаар хэд хэд драмагийн дууг ганцаараа дуулжээ.2012 онд Ga Yoon “Purple Sisters” on MBC-ийн “Light and Shadow” драмад 1980 оны хамгийн алдартай охидын хамтлагын ахлагч болон Hyun Kyung нэртэйгээр дүрээ бүтээж байжээ.

Gayoon өөрийн соло дуугаа 11р сарын 16нд Ilhoon.-тэй хамтран дуулсан байна. Энэ дууны нэр нь “My Love By My Side”10р сарын 21нд тэрээр Inkigayoдээр өөрийн шинэ дуугаа дуулж улмаар тухайн жилийнхээ SBS Gayo Daejeon-д мөн дуулжээ. Мөн Mystic White нэртэй хамтлагын гишүүнээр SBS –ийн GAYO DAEJUN дээр Mermaid Princess дуугаа дуулан хүргэж байсан билээ.

Cube Entertainment Trouble Maker нэртэй SUB хамтлаг гаргасны дараагааар , Ga-yoon Ji-yoon нээс бүрдсэн ахин нэг sub-unit гаргаж ирсэн билээ. Энэхүү хамтлаг нь name 2YOON. 2013 оны 1р сарын 17нд дебутээ хийлээ.Мөн саяхан 2014 оны намар гарсан OnStyle-ийн 3р улирлын хөтлөгч болон ажилласан билээ.

 

Ji Yoon 1990 оны 10р сарын 15нд Seoul хотноо төржээ. Тэрээр  Byeongjeom ахлах сургуулийг төгсөж улмаар g Kyung Hee урлагийн их сургуульд орчин үеийн дуу хөгжмийн чиглэлээр суралцсан.

Тэр хамгийн анх  Woo Yi Kyung’-ийн  цомогт хамтран ажилласнаар соло үйл ажиллагаагаа эхлүүлжээ. 

2010 оны 4р сарын 13 нд  Lee Hyori-ийн 4дэх цомог болох  H-Logic цомогт  “Bring It Back” дуун дээр Bekah-тай хамтран дуулсан байна. Удалгүй  MBC’-ийн My Princess драмын дууг дуулжээ.  Үүний дараагаар хэд хэдэн хүний цомогны ажил мөн киноны дууг дуулсан байна.

Ji Yoon KBS-ийн  Immortal Song 2т оролцож өөрийн ур чадварыг гайхалтайгаар харуулаад зогсохгүй энэ шоуны шагналыг хүртэл хожоод амжсан юм. Тэрээр тус шоунд орох үед Японд  Song Ji Eun -тай хамтран нэгэн тоглолт хийж байжээ. “Би дуугаа хэнээс ч илүү мэдэрч дуулдаг би бол гоцлол хоолой ” гэж хэлэн тус шоуны ПД-ийн анхаарлыг татан улмаар орсон байна.

Тэр анх гарч ирэхдээ л богино үс нүдний шилээрээ олны анхаарлыг татаж урт үстэй хэзээ гарч ирэх болоо гэсэн хүлээлтийг үүсгэж өдийг хүрсэн юм. Үнэхээр түүнд урт үс гайхалтай сайхан харагддаг. Гэхдээ тэрээр урт үстэй байсан ч богино үстэй байсан ч за тэгээд шилтэй байсан шилгүй байсан ч хэний ч анхаарлыг татахаар тайзыг эзэгнэж чаддаг 4minute -ийн зүрх нь билээ.

2012 онд тэрээр My Love by My Side нэртэй анхны мюзикалдаа тоголж эхэлсэн юм.    Jiyoon-тай хамтран ажилласан жүжигчид түүнийг маш сайнаар магтаж үнэхээр чадварлаг хоолойтой гэцгээж байв.  Үүний дараагаар хэд хэд мюзикалд оролцсон.

Мөн Jiyoon анх 4minute гарахад л ганц хоёр дуун дээр нь ажиллаж байсан билээ.Тухайлбал FOR MUZIK-ийн үгийг өөрөө зохиосон, Name is 4minute, 4minute world цомгуудын дууг өөрөө зохиож бараг лбүх дуун дээр нь гар бие оролцсон билээ. Дуулах авьяастай мөн гоцлол бүжигчнээс дутахааргүй бүжиглэдэг, үглэнэ, ая зохионо, дууны үг зохионо үнэнхүү авьяаслаг юм аа.

 

Hyuna 1992 оны 6р сарын 6нд  Seoul хотноо төржээ. Тэр дунд сургуульдаа  Choongamд сурдаг байсан бол ахлах сургуульдаа Солонгосын урлагийн ахлах сургуульд сурчээ. Ингээд Konkuk их сургуульд соёлын чиглэлээр суралцаж байгаа .

2007 онд тэрээр Wonder Girls хамтлагт байж байгаад бие нь өвдсөн учраас гарсан билээ ингээд 2 жилийн дараа 4minute-д ирсэн билээ. Тэрээр 2009 онд Gikwang -тай хамтарч цомог болон клипэнд нь оролцсон.2010 онд Change дуугаар соло хийж үнэхээр кпопыг шуугиулж чаджээ. Ингээд тэрээр 2011 онд Bubble pop-оор ахин эргэн ирж үнэхээр секси өхөөрдөм төрхийг хослуулж чадсан байна. Ингээд удалгүй Hyunseung-тай TROUBLEMAKER гэх хамтлаг гарч ирснээр кпоп-д шинэчлэлт хийлээ. Үнэхээр энэ хоёр шиг тохирсон хослол байхгүй байсан болов уу?

2012 онд MELTING цомгоо гаргалаа. Тухайн үед PSY GANGNAM STYLE-д тоголсон байсан болохоор ч тэр үү энэхүү дууны үзүүлэлт нь маш өндөр тухайн жилийнхээ хамгийн их үзсэн MV -ны 3т явж байсан билээ. Үнэхээр Gangnam style дэлхийн хэмжээнд нэрд гарсан шүү дээ. Мөн тухайн жилдээ хамгийн их орлого олсон кпоп дуучин гэж би лав боддог. Сөжүний рекламд тоглоод Toyoto брендийг сурталчилаад үнэхээр олон CF-нд тоглож олон комданийн нүүр царай болсон билээ.

Ингээд саяхан Hyuna маань A talk нэртэй цомогтойгоо эргэн ирж RED-ээрээ анхны ялалтаа авсан юм

Үнэхээр хүчтэй байсан тийм үү?

Sohyun 1994 оны 8р сарын 30нд  Seoul,хотноо төржээ. Тэрээр  Kumho ахлах сургууль Junior High School Pungmoon охидын ахлах сургуульд суралцаж 2014 оны 11сард Dongguk их сургуулийн кино урлагийн ангид улсэн суралцаж байгаа билээ.

Sohyun  2005 Orange гэх хамтлагт байсан ба энд байхдаа 12хон настай байжээ.Тухайн хамтлаг нь тэр ондоо тарсан байна.

Дунд сургуульд байхдаа Sohyun шалгаруултанд оролцож хар багаасаа урлагийн чиглэлээр явсан байна. 4minute -д тэрээр ороход Soyou  хасагдаад Sohyun орсон юм.

Sohyun  Teen Top-ийн клипэнд тоглож өөрийн соло гараагаа эхлүүлсэн гэхэд болно. Үүнээс өмнө төрөл бүрийн шоунд ордог байсан ч дандаа хамтлагынхантайгаа байдаг байсан юм.Үүний дараагаар 2AM’-иийн Jinwoon-тай хамтран Солонгосын каблийн сувагаар одуудын мэдээ дамжуулжээ. 

Sohyun Weekly Idol-ийн хөтлөгч хийхээр уригдаж 2 3н ч дугаарийг хөтөлсөн юм.

Sohyun мөн харваандаа үнэхээр сайн, тэрээр  2014 Idol Star Athletics-Archery Championships -т эмэгтэй сур харвалтын төрөлд алтан медаль авсан. Энэхүү спортондоо өөрөө ч дуртай мөн сайн ч хийдэг чадвалаг тамирчин гэхэд хэлсдэхгүй нэгэн юм аа.

10 р сарын 22нд тэрээр Hwanggu кинонд гол дүр бүтээх гэж байгаа билээ. Эхлээд хэд хэдэн камео дүр бүтээж байгаад эцэст нь тэрээр гол дүрийн эмэгтэй сурагчын дүрийг бүтээхээр болсон юм.

Өнгөрсөн жилийн сүүлээр Hitmaker шоунд оролцож байгаа билээ. Тэр шоу нь хамтлагуудын гишүүдийг цуглуулж нэг хамтлаг болгон бас нэг шинэ хамтлаг төрүүлж гаргаж ирдэг гэхдээ үнэнхүү хошин юм аа :)) Бас манай хүн ахлагч болцон л явж байгаа шүү

За удахгүй би нь Дебутээс нь хойшхи бүх үзүүлбэрийг зураг эдртэй нь цувралаар хүргэх болноо тэрэн дээр юу ч бичихгүй :))

Advertisements
3 Сэтгэгдлүүд
  1. Завгүй амьдралаа гэж… Мундаг юмаа энэ хүмүүс яг бодох юм бол одоогийн миний насаар надтай чацуу дүү байхдаа л дэбютээ хийждээ би тэгсэн энд тэрийг нь бишрээд л суух юм :)))

    • harin tiin buuur hhaha

  2. fan permalink

    Byarlalaa

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: