Агуулга руу алгасах

Jihyun төрсөн өдрөө фенүүдтэйгээ өнгөрөөжээ

by дээр Нэгдүгээр сар 11, 2015

10895039_827368153987524_1766264000_n 2015011115435623471-540x540

 

Jihyun-ны төрсөн өдөр 1р сарын 9нд болоод өнгөрсөн. Jihyun маань 26дах төрсөн өдрөө фенүүдтэйгээ Намсан цамхагт үнэхээр хөгжилтөй өнгөрөөсөн байна.

Хэсэг бүлэг фенкафе-ийн гишүүд 4Nia нартайгаа Намсан уулаар 5км орчим аялаж яг 2цагийг хамтдаа өнгөрөөжээ.

Энэ үйл ажиллагаа нь 10 ны өдөр болжээ.Jihyun-ыг дебут хийснээс нь хойш төрсөн өдрийг нь тэмдэглэж байгаа фенүүд нь биш зүгээр баяр хүргэхийг хүссэн фенүүд нь ирж болох Jihyun-ны өөрийнх нь хүсэлт байсан юм.

Энгийн үед Jihyun тайзан дээр гардаг шиг өнгөлөг хувцас биш зүгээр л ууланд авирахад зориулагдсан бэлтгэлийн хувцас мөн пүүз өмссөн дүр төрхтөй фенүүдийнхаа өмнө нь гарч өөрийхөөрөө гэгээлэг дүр төрхийг харуулжээ.

Nam Jihyun амралтын өдрийн өглөөг фенүүдтэйгээ хамтдаа Baekbeom цэцэрлэгт хүрээлэнгээс Намсан цамхаг хүртэл алхалж явахдаа фенүүддээ намайг дэмжиж хайрлаж явдагт баярласнаа бас илэрхийлээд авчээ.

Jihyun хэлэхдээ “Өглөөнөөс хойш ядартлаа хамт байсанд маш их баярлалаа. Энэ удаагийн үйл ажиллагаанаас болж бүгдийг нь санаж хэзээ ч мартагдахааргүй дурсамжтай төрсөн өдөр болж өнгөрлөө. 4minute шинэ албумтайгаар иргэн ирж уулзалдах болохоор хичээнгүлэн ажиллах болно оо ”

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл бичих