Skip to content

[Oneshot ] Харуусал

by on 6 сар 13, 2014

tumblr_mp3dukE5PH1s97jzto3_1280

Саяхан л хуурай байсан дэр угаагаад мушгиагүй юмуу гэлтэй норсон байх нь тэр. Залуухан дэндүү жаргалтай харагддаг энэ охиныг хэн ч гэртээ өдөр болгон нулимсан далайдаа живдэг гэдгийг мэдэхгүй. Уйлсаар байгаад хамар нь таг битүүрч нүд нь нээх төдийд л өвдөнө. Гэхдээ энэ байдалд тэр дэндүү дасчээ. Нүдээ нухалсаар хамарлуугаа дусаагуур хийн онгойлгож ам нь хатсан бололтой хөргөгчөө онгойлгон ус тамшаалан уув. Гэрийхэн ирэхээс өмнө бүлцийж улаасан нүдээ янзлах хэрэгтэй. Шүршүүрт орсны дараа нүдэндээ давхраа наалаа. Угын давхраагүй болохоор орохгүй нь мэдээж гэхдээ бүлцийсэн нүд нь арай л дээрдэнэ гэдгийг охин мэднэ. “Sohyun-аа ээж нь ирлээ” гэх дуунаар суудлаасаа цочин босож давхраагаа угз татан авах нь аймшигтай өвдөв өөрийг шоолох шиг…. Ингэж тэгсээр орой болов. Өрөөндөө ямар нэгэн шинэ зүйл хийхийг хүснэ. Гэсэн ч хүслээр болдоггүй хорвоог яалтай нөгөө л нэг хүн нүдэнд нь харагдана Sohyun-ны байнга өгүүлэн хардаг хөвгүүн нь түүний бүх л анхных гэсэн болгоныг авсан анхны хайр, анхны үнсэлт цаашлаад эхнийх анхных гэсэн бүх нандин зүйлээ тэр хөвгүүнд өгсөн .өөрийнхөө тэнэгээс тэр хүнээ алдсан. Ялимгүй шалтгаанаас өөрийн бардам зандаа хөтлөгдөн хийсэн тэнэг үйлдэл. Тэр хөвгүүнийг Dongwoon гэдэг өөрөөс нь гурав ах. Одоо найз бүсгүйтэй саяхан бүр хуримын урилга явуулсан нь Sohyun-нд уйлах бас нэгэн том шалтгаан болсон билээ.Sohyun урилгыг авч харан нэг санаа алдаад одоо түүнийг мартах цаг нь болжээ гэж бодов.Энэ түүний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр байж болох юм.Dongwoon  түүнийг нэгэнт л сайн найзын талаас хүлээж авч байгаагаас хойно энийг дуусгах хэрэгтэй түүнийг мартах хэрэгтэй.

Sohyun-ны талаас

Хуримын өдөр нимгэн цагаан даашинз углан бэлдсэн бэлгээ барисаар тогтсон газар нь очлоо. Дотор ороход анхны хайрын эзэн Dongwoon  дэндүү бүр дэндүү аз жаргалтай харагдаж байна.Угаас нуруулаг өндөр болохоор энэ хослол зөвхөн түүнд л зориулагдан хийсэн юм шиг гайхалтай сайхан харагдаж байв.”Царайлаг байна шүү найздаа баяр хүргье” гэж худлаа инээмсэглэл тодруулсаар очив. Мартах шатандаа л явж байгаа болохоос …. түүнийг харахаар догдолдог хэвээрээ.” Sohyun-аа баярлалаа ирэхгүй нь л гэж бодож байлаа.” хайр татам хэвээрээ байна. Түүнтэй удаан яривал зүрх сугарч гарч ирж мэдэхээр байлаа.”Заза ороод сууж бай чиний танидаг хүмүүс нилээн байгаа байх шүү ” өөртөө л дуулдахаар за гэж амандаа хэлчээд дотогш оров нээрээ л танидаг нүүрний ариснууд байлаа. Эхнээс нь мэндэлж гарав. Удаалгүй хуримын ёслол эхэлж сүйт бүсгүй орж ирэв үзэгслэнтэй дэндүү үзэгслэнтэй байна. Тэр хоёёрын бөгжөө солилцоод үнсэлцэхэд нь нүдэнд өөрийн эрхгүй нулимс хуралдана. Арай хийн тэсэж завсар зав гарангуут нь ариун цэврийн өрөө лүү гүйн орж усаар өөрийгөө шавшиж гарав. Доошоо тонгойгоод нулимсаа урсгаж байтал ардаас “уучлаарай” гэх эрэгтэй хүний хоолой дуулдав.”намайг тайван орхи “гэж хашгирах шахам хэлтэл ахиад л “энэ эрэгтэйчүүдийн ариун -” сая л өөрийгөө хаана ороод ирснийг ухаарлаа. ичмээр юм бэ? норсон нүүртэй ийм байдалдтай эндээс гарвал бүр л их ичгэвтэр байдалд орно.Нүүрээ юугаар арчихаа мэдэхгүй дэмий л хажуу тийшээ харан зогсоно. “ийм хөөрхөн охин ингээд гарч болохгүй ээ май” гэж нөгөө залуу амны алчуур надад сунгалаа. Толинд харж хөнгөн даран усаа шингээгээд баярлалаа гэж бас л амандаа хэлэв. “баярласан бол төлбөрөө төлөх үү? “гэж маш шийдэмгий хэлэн гарнаас бариад ариун цэврийн өрөөнөөс гарав. Би дэмий л ардаас нь алхана. Явсаар нэг хаалганы урд ирэн бариулыг нь татаж орвол нэгэн хөгшин сууж байлаа. Би чинь юу л хийгээд байна даа. “Ааваа энэ хүн бол миний хайртай эмэгтэй хэзээ ч энэ хүнээс салахгүй ” ямар новшоо яриад байгаан бэ? “би-“ам нээх гэтэл “хонгор минь чимээгүй зүгээр л надад итгэ “WTF?????? миний толгойд элдэв бусын бодол эргэлдэн түүнйи юу ярисныг сайн ойлгоогүй тул нэг л мэдэхэд тэр өрөөний хаалыг гаднаас нь хааж байв. “Чи сая ямар новшоо яричихваа?” “намайг Ilhoon гэдэг

600405_521970624536496_1570439263_n

” “Намайг Sohyun гэдэг. Байз энэ чухал биш чи сая-“үгийг минь таслан “надтай хамт Швед явах уу”   “Чи юугаа яриад бйагаан бэ?” нүд рүү минь эгцэлж хараад “Зүгээр л хэдэн сар хамтдаа Европын орнуудаар аялая “Уул нь энэ амралтаар юу хийхээ төлөвлөөгүй л байгаа л даа омо би чинь юугаа бодоод  байгаан бэ? дөнгөж танилцсан хүнтэй юу “Юу уйлаад байгаа юм би чамайг танихгүй итгэхгүй байна хүний наймаа ч юм билүү ” Маш шийдэмгий нүүр лүү минь тулаад ирлээ “Хүн хүндээ итгэх итгэлээр надтай зүгээр л хамт явчих гуйж бйана.”мэдээж үгүй гэж бодон хажуу тийшээ хартал урдаас шинэхэн гэр бүл гарч ирлээ. Dongwoon наашаа хараад найз залуу чинь юмуу гэсэн харцаар харан  дөхөн ирсээр  эхнэрийнхээ хажуу талд гаран надатй тулж ирэхдээ “Амжилт хүсье” гээд яваад өглөө.

Яагаад ч юм миний гэдэн хөдлөөд “Баярлалаа” гээд хашгирах шахам хэлж орхив. Түүнийг мартах хэрэгтэй тиймээс энэ залуу бас л хэрэгтэй.”Чи зөвшөөрч байна уу “гэж нүдээ эргэлдүүлэн шинэхэн танил минь надаас асуулаа.”Надад ббаталгаа хэрэгтэй байна” “ММММ энэ компани бол манай аавых би залгамжлаж авна ийм нэртэй төртөй хүний хүүхэд бйатал чамайг зараад би юу олж долоов гэж” ёожилсон өнгөөр надад хэлэв.Түрүүн аавых нь өрөөнд болсон юмыг санан “Худлаа ярих тэгээд нэртэй төртөй хүмүүсийн хүүхдүүд хийдэг үйлдэл юм биз дээ” гэхэд “Энэ зуны амралтыг мартагдахааргүй өнгрүүлмээргүй байна гэж үү тэгээд ч чи яагаад сая нойлд уйлаад сууж бйасны учрыг ч ойлгосон тэр залууг чинь мартахад туслая”…. “Хммм хэзээ явахын” өөр асуух асуулт байсангүй яг голыг нь олоод хэлчихсэн болохоор тэр биз. “Чамайг бэлэн болоход “гээд нүдээ ирмэн намайг хөтлөн алхав. Ilhoon-тэй хамт аялаад цоо шинэ болох болно гэсэн сэтгэгдэл бий болов.

Тэнд очин аялаад яг ирэхийнхээ 2 хоногийн өмнө би түрүүлээд ирсэн юм.Dongwoon гэдэг хүнийг амьдралаасаа ор тас алга болгосон. Зүгээр л тэрийг хайрлаж байсан хайраа үлдээсэн юм.Онгоцны буудлаас шууд гэртээ ирэхэд урамгүй гэрт хэн ч байсангүй шүршүүрт ороод гарч иртэл ээж ирчихсэн байлаа. ээжтэйгээ хорвоогийн хов жив яриад байж байтал “Нээрээ чамайг явсны дараа нэг илгээмж ирсэн  өрөөнд чинь оруулчихсан байгаа шүү “гэлээ өрөө лүүгээ ороод хартал ширээн дээр нээрээ нэг юм байна шүү. Дугтуйг задлаад хартал Dongwoon-ээс ирсэн захидал байлаа.

“Сайн уу? сайн байгаа биз дээ захидал анх удаа бичиж байгаа болохоор юу бичихээ мэдэхгүй л юм гэхдээ хэлье гэж бодсон нэг юм байгаа тэрийгээ шууд бичвэл яадаг бол Sohyun-аа үнэнийг хэлэхэд би чамд одоог хүртэл хайртай чамаас салсныхаа дараа эхнэртэйгээ учирсан юм нэг л мэдэхэд тэр минь бие давхар болчихсогн байсан тэгээд л төлөвлөгдөөгүй хурим болсон юм. Бодоод байхад чи бид хоёр маш энгийн зүйлээс маргалдаж салцгаасан юм байна лээ Нэг л буруу алхахад бүх юм буруу болдгийг ухаараад л сууж байна даа Чамдаа маш их хайртай шүү энэ үнэн. Гэхдээ бүх юм дууссан байх” тиймээ дууссан байх гэж бодоод яагаад ч юм хариу бичмээр санагдав.

all-4-woonie-son-dongwoon-b2st-29897865-500-333

Dongwoon-ны талаас

“Хайраа илгээмж ирсэн шүү” гэж надад сануулав. Ажлын өрөөндөө орон хартал захидал байв. Задлаад унштал

“Сайн байгаа биз дээ би бас анх удаа захиа бичиж байгаа болохоор  шууд биччихье чамд одоог хүртэл хайртай гэхдээ мартсан.Dongwoon гэдэг хүнийг амьралаасаа алга болгосон. гэхдээ анхны хайраа бол үлдээсэн хэтэрхий нандин байсан юм. Тэгээд ч иргээд ирээч гэхэд чи ирж чадахгүй цаашид 2лаа хайртай хүнээ алдахгүйгээр зөв алхам хийж амьдрана шүү Баяртай ” Баяртай sohyun-аа хамгийн инээдтэй нь бид хоёр аль аль нь бие биедээ хязгааргүй хайртай байж өөрсдийнхөө буруугаас болж энэ хайрыг гэрэлтүүлж цэцэглүүлж чадсангүй………харамсалтай юм

Хавьд өгүүлэг бичээгүй яаж бичдэгийг ч мартчихаж :)))

Advertisements
2 Сэтгэгдлүүд
  1. Cubemania permalink

    Юууую чи ч жинхэнэ зохиолч юмаа 🙂 Үнэхээр гоё болсон байна

  2. ~ gayoon ~ permalink

    goy boljee

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: