Skip to content

Миний сайн найз Kwon sohyun 1-р хэсэг

by on 11 сар 29, 2012

~~xxxxxxxxxxxxxxxxxxxxxxxx~~

Би бол нэгэн урлагийн сургуульд сурдаг.Манай улсад ихэнх нь л одоо урлагийн сургууль болсон л доо .Бас манай сургуульд од байдаг юм , хичээлдээ бараг л суудаггүй. Би тэрийг мангар их зантай гэж боддог л доо харахаар л тэгж санагддаг юм.Од юм чинь аргагүй л дээ энэ хүн яг хэн бэ гэвэл 4minute-ийн макнае Sohyun түүнтэй харьцаж үзээгүй л дээ гэхдээ л их зантай мэт харагддаг.

Сургууль дээр ирээд эхний их завсарлагаа боллоо хоолоо идэх гээд доошоо буутал өдрийн од шиг харагддаг Sohyun байж байх юм, түүнийг тойроод бөөн хүүхдүүд суучихсан харин тэр тэд нарыг яагаад ч юм анзаарахгүй байлаа. Гэнэт л тэр босоод ирэв.Яг миний урд ирээд яагаад над руу хараад байгаа юм? миний ямар нэгэн алдааг олж харах гэж ирээ юу? би та нараас үнэндээ залхаж байна гээд миний урд ууж байсан жүүсээ асгачихаад яваад өгдөг юм байна. Муу новш чинь өөрийгөө юу гэж бодоод байгаа юм уу? мул чинь дургүй хүргэчихлээ гээд бөөн уур суугаад хоолоо чихлээ. Хонх дуугарч дараагийн хичээлдээ орох гээд суутал миний суудлын тэнд нөгөө их зантай мангар сууж байдаг байгаа. Түүнд бүх зүйлийг нь заадаг би ямар мэнэжер нь бишдээ гэж бодоод тоолгүй хажууд нь суулаа.Түүн лүү хальтхан харвал тэр үнэхээр хөөрхөн юм аа бас 4minute -ийн чихэвч зүүцэн бас л өөрсдийнхөө дууг сонсож байгаа юм уу гэлтэй дуу сонсон даган дуулна. Энэ хичээл мангар хурдан дууслаа гараад гэрийн зүг гэлдэрлээ. Би үнэндээ ямар ч хүнтэй учраа олдог л доо сургуулийнхныгаа бараг л бүгдийг нь танина. Надад тийм ганцаардаж байх зүйл гардаггүй гэхдээ надын жинхэнэ найз гэж байхгүй. Би бүр бүгдийг нь яриад байдаг нэг ч хүн байдаггүй болохоор сонин л бхайдаг юм.Гэхдээ яая гэхэв дээ гэж бодоод байж байтал тэнд нэг охин уйлж байгаа харагдлаа дүрэмт хувцасыг нь харвал манай сургууль байлаа. Би танж магадгүй юм байна гэж бодон түүн лүү дөхвөл Sohyun байлаа “Яасан миний ийм тэнэг төрхтөй байгааг хараад шоолох гэж байна уу? “гэв. ” Үгүй надад тийм бодол төрсөнгүй яагаад тэгж бодоов?” гэж миний асуусан хариултанд юу ч хэлсэнгүй уйлаад л байлаа. Үнэнийг хэлэхэд тэр байдлыг нь харахад надад хэцүү байсан юм. Sohyun-ны хажууд очоод түүнлүү хартал бүх будаг нь урсчихсан байлаа гэхдээ будаггүй байхдаа хөөрхөн л юм байна ш дээ гэж бодонгоо үсийг нь янзаллаа. Тэр толь гаргаж ирээд ” Ааааш яагаад ийм аймшигтай байна вэ?” гэж ориллоо ойр хавьд бид хоёроос өөр хэн байгаагүй нь аз шүү. Түүнээс би яагаад уйлаад байгаан? гэж асуухыг хүссэнгүй угаасаа хариулах ч үгүй биз гэж бодоод явах гэтэл” Чи түр надтай хамт байж байгаа ч гэлээ. Би хүнд татгалзаад байдаггүй болохоор хамт байхаар шийдэв. Хэсэг хугацааны дараа машин ирээд Sohyun тийшээ орохоос өмнө” Баяртай гээд нээх хөөрхөн инээгээд “яваад орлоо. Ямартай ч тэр хоёрдмол зантай юм уу? эсвэл би зөв газраа байсан уу? гэдгээ сайн ойлгохгүй л байв.

Маргааш өглөө бүжгийн хичээлдээ орох гэж байтал хаалга чангаар дуугаран Sohyun инээмсэглэн орж ирлээ. Тэгснээ миний хажууд ирээд над руу харан инээмсэглэнгээ “Сайн уу ………….-аа” яаж миний нэрийг мэддэг байна аа? гэхдээ би түүнд хариу үйлдэл үзүүлэн бас л инээв. Багш түр гарлаа, тэр хооронд бид зогссон хэвээрээ л байна харин тэр миний ард намайг тэврээд л байв. Яг л миний найзууд шиг Sohyun надад их эелдэг юм шиг санагдлаа. Багш удахгүй орж ирэн удахгүй урлагийн тоглолттой тийм болохоор бүгд маргааш нэг нэг юм бэлдэж ирээрэй. Яанаа миний соло бүжиг ямар билээ гэж бодонгоо Sohyun луу харан ” Чи орох уу? ” гэтэл үгүй ээ амжихгүй байх гэхдээ найз нь чамайг дэмжнээ гэв. Байзаарай тэр намайг найзаа гэж бодож байгаа юм байх даа. Ямартай ч өнөөдөр заал олдохгүй байх даа гэртээ очоод л бүжгээ бэлдхээс одоо яанаа гэсэн миний царайг харсан Sohyun би өнөөдөр завтай тэхээр чамд тусалж болноо гэсэн үг. Намайг сугадаад бид хоёр гарлаа түүнийг би дагаад л яваад байв. Энэ хооронд түүнийг би бага  ч гэсэн мэдэх шиг Хөөрхөн л юм гэхдээ яагаад ч юм түүнтэй байхад инээд минь хүрч би үргэлж инээх юм. Sohyun үнэхээр галзуу бас дэндүү хөгжилтөй би ч бас дутахааргүй шүү. Гэтэл тэр намагй Cube-ийн бүжгийн зааланд авчирлаа тэнд надад бүжиг дэглэхэд нь минь туслана гэлээ. Түүнтэй өдөржингөө хамт байлаа , 7болж байхад би байрнаас гарлаа тэр намайг гаргаад өгье гэхэд нь яах юм бэ амар гэж хэлээд өөрөө гарсан юм.Энэ охин надад од гэдэг утгаараа биш зүгээр л энгийн нэг өсвөр насны охингэдэг утгаар дэндүү таалагдсан юм. Маргаашнаас би 4nia болоход бэлэн болсон байлаа шүү.

Өнөөдөр бол би урлагийн тоглолтондоо орох уу? үгүй юу шийдэгдэж байлаа харин Sohyun ирсэнгүй ийм үзэгдэл дандаа л болдог доо гэтэл утсанд зурвас ирэв. Хартал ” миний найз хичээгээрэй чи чаднаа өнөөдөр би очиж чадахгүй нь өнөө орой би London явах болчлоо ирээд чамтай уулзахыг маш их хүсч байна гэв” Үнэхээр л бид 2 найзлаад байгаа юм байх даа надад Sohyun энгийн нэг охин байсан бол ч гэж бодогдож байлаа шүү. Би түүний төлөө хичээх ёстой юм шиг санагдана, түүн лүү хариу бичээд дуустал багш ……………..-аа хурдал гэх нь сонсогдлоо. ОЧоод л өчигдрийн бэлдсэн бүх зүйлээ харууллаа багшид таалагдсан бололтой инээв. Маргааш хариуг нь хэлнэ тарж болно гэв. Надад хийгээд байх юм байсангүй шууд л гэртээ ирээд комоо асаагаад 4minute-ийн бүх шоуг үзлээ Sohyun яг л байгаагаараа юм аа гээд Twitter дээрээ түүнийг дагав. Гэнэт нэгэн шинэ твит гараад ирлээ түүнийг хартал Sohyun энэ бол миний хамгийн сайн найз удаан нилээгүй ч чамтай маш дотно болноо хайртай шүү бас санаж байна гээд өчигдөр авхуулсан зургаа хийн Постлосон байв.

Нэгдүгээр хэсэг угаасаа онц гоё юм болдоггүй шүү дээ. Дараагийн хэсгээс илүү сонирхолтой зүйл гарч ирнэ ээ^^

Advertisements
9 Сэтгэгдлүүд
  1. Хулан permalink

    Яаааа сайхан л бна шд.

  2. elfqueen permalink

    nice. huleej baiy

  3. moon permalink

    gevch goy l bn shd!

  4. moon permalink

    amjilt!

  5. goy bn 🙂 (y) yaaaaay daraagiihiig ni hulejiiiiiiy 😀

  6. Ysto gogo bn 4minutin hyuna,bs beast.ees hun oruulaarai

    • Beast-тэй өгүүллэг дандаа байгаа энэ удаад өөр хүмүүстэй хийхэр болсоон ххэ уучлаарай гэхдээ oneshot-ууд бичих болохоор хүлээж байгаарай.

  7. Aftertiara permalink

    goe goe sohyun bgaa bolhoor buur goe

  8. azaa permalink

    Waaaaa unen goy hurdan daraaagiin hesgiig ni unshiii

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: